Аргентинчууд домогт Марадонаг мөнгөн дэвсгэрт дээрээ дүрслэхийг хүсчээ

 

Аргентинчууд домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг 10 мянгатын дэвсгэр дээр дүрслэхийг хүсэж Засгийн газартаа ханджээ. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр байршуулсан энэ цахим өргөдөлд одоогоор 140 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна.

Аргентинчууд Марадонагийн тоглодог байсан 10 дугаарыг билэгдэн ийнхүү 10 мянгатын дэвсгэрт дээр дүрслэхийг хүссэний дээр Аргентины далбааны өнгө болох цагаан, цэнхэр өнгөөр дэвсгэр болгон бүтээсэн мөнгөн дэвсгэртийн загварыг ч санал болгожээ. Энэ загвар дээр гол хэсэгт нь залуу Марадонагийн хөрөг байх бөгөөд ар талд нь түүний дэлхийн цом харагдах аж.

Аргентинд хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 1000 песо юм. Харин шүтэн бишрэгчдийн гаргасан 10 мянгатын дэвсгэрт гарган, түүн дээрээ Марадонаг дүрслэх санаачилгад эрх баригчид ямар нэг хариу өгөөгүй байна. Энэ сарын 25-ны өдөр зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн Диего Марадонагийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Буэнос-Айресын нисэх буудлын эзэд буудлынхаа нутагр дэвсгэр дээр хөлбөмбөгчний хөшөөг босгоно гэж амалсан юм. Түүнчлэн Марадона тоглож байсан Неаполын цэнгэлдэх хүрээлэнг домогт хөлбөмбөгчний нэрэмжит болгохоор болжээ.

Эх сурвалж: New York Times

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen