Дагавар хүүгийнхээ аминд хүрсэн Б.Хүлгэнийг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Дагавар хүүгийнхээ аминд хүрсэн Б.Хүлгэнийг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

 

С.САРУУЛ

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Түүнийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт бага насны хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen