Квантын компьютер коронавирустэй тэмцэхэд тусална

Квантын компьютер коронавирустэй тэмцэхэд тусална

 

Японы технологийн алдарт “Фүжицү” компани коронавирусний шинжлэх ухааны судалгааг үр дүнтэй болгох зорилгоор квантын компьютерийн гурван том төсөл хэрэгжүүлж буйгаа зарлалаа.

Энэ гурван төслийг компанийн хөгжүүлж буй Фүгакү супер компьютерийг ашиглан, Японы шинжлэх ухааны судалгааны “РИКЕН” хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлэх аж.

Компанийн албан мэдээллийг харвал удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд Япон улсад тархсан халдварыг өргөн хүрээнд судлахаар болжээ.

“Фүжицү” компани  2019 оноос “Фүгакү” нэртэй суперкомпьютерийг хөгжүүлж байгаа юм. Дэлхийн хамгийн хурдан гэх тодотголтой уг супер компьютер нь 7.3 сая цөмтэй, 415.5 петаФлопын хурдтай аж.

Зүйрлэвэл секундэд 415.5 кваддриллион тооцоолол хийх чадалтай гэсэн үг юм. Энэ нь өмнөх суперкомпьютерээс 2.8 дахин илүү хурдтай ажээ.
 


Эх сурвалж: ZDNet

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen