“ПРИУС” АВТОМАШИНЫ БАТАРЕЙГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЖ, НӨХӨН СЭРГЭЭНЭ

“ПРИУС” АВТОМАШИНЫ БАТАРЕЙГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЖ, НӨХӨН СЭРГЭЭНЭ

 

Өнөөдөр Монгол Улсад 150 орчим мянган “Приус” машин байдаг бөгөөд өөр маркын цахилгаан машин ч бас чамгүй тоогоор өссөн гэдэг. Цахилгаан мотор хавсарсан “Приус” автомашин нь шатахуун бага хэрэглэдэг, хүйтэнд хурдан асдаг гэх зэрэг давуу тал байдаг ч батарей нь нурахаараа үнэтэй, тэр бүр олддоггүй талтай гэнэ. Тэгвэл “Форворд моторс” компани нь японы “Дэнсо” болон “Тоёото” корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Приус” автомашины батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг нээхээр зэхжээ.

Уг үйлдвэрийг нээх албан ёсны зөвшөөрөл судалгааны ажилд хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд энэ сарын 15-ны өдөр японы “Тоёото” корпорациас төлөөлөгчид ирснээр үйлдвэрийн ажил эхлэх юм байна.

Түүнчлэн “Приус” автомашины хэрэглэгчид маань эх орноосоо хямд найдвартай батарей худалдан авч болох аж. Нөгөө талаар үйлчлүүлэгч нь батарейгаа муудсан тохиолдолд “Форворд моторс”-ын Батарейны үйлдвэрийг зорьж очоод батарейгаа шалгуулаад ажиллаж байгаа хэсгийг нь өгөөд бүр ажилгүй болсныг нь япон руу буцаах замаар хямд үнээр батарейгаа сольж болох юм байна. Эсвэл бүгд жигд муудаж ажилгүй болсон бол “Форворд моторс”-ын үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүн худалдан авч болох юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen