Сонгогчид Г.Ууганбаярт өгсөн итгэлээ баталгаажуулах өдөр айсуй

Сонгогчид Г.Ууганбаярт өгсөн итгэлээ баталгаажуулах өдөр айсуй

 

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусахад хоёр хоног үлдэж, үндсэндээ сонгууль шувтрах шатандаа орлоо. БЗД-ийн ирээдүйтэй сонголтод орж ирсэн Г.Ууганбаяр ИТХ-ын сонгуульд 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороодод нэр дэвшиж, “Жишиг хот”-ыг бүтээн байгуулах зорилтоо асуудал ихтэй энэ л дүүргээс эхлүүлэхээр зорьж буй. Түүнд хийж ирснээ үргэлжлүүлэх, шинийг бүтээн байгуулах боломж олгох өдөр хэдийнэ хаяанд иржээ.

Г.Ууганбаярын хувьд иргэдэд илүү ойр ажиллаж, бүхий л боломжоо дайчлан ажиллаж чадна гэдгийг өмнөх ажлын туршлага нь харуулдаг. Тиймээс БЗД-ийн сонгогчид эргэлзээгүй итгэж буйгаа илэрхийлж байлаа.

Тэрээр ажил мэргэжлийн арвин туршлагадаа үндэслэн амар амгалан, дэлхийн жишигт нийцэх түвшний хотыг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх эерэг нөлөө бүхий шийдлүүдийг санал болгож байгаа бол, дүүрэгтээ нэн тэргүүнд хэрэгцээтэй асуудлуудыг төрд хүргэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ажиллахыг иргэдийн зүгээс хүсч байна.

Бодлого тодорхойлолт, зөв шийдэл гарцыг оновчтой хэрэгжүүлж ирсэн туршлагатай, залуу боловсон хүчний хувьд Г.Ууганбаяр баянзүрхчүүдийн бат найдвартай дуу хоолой болж чадна гэдэг итгэлээ баянзүрхчүүд өөрсдөө батлах мөч тун ойрхон ирлээ.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen