Баянзүрхчүүд Г.Ууганбаярыг дэмжиж байна

 

 

НИТХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороонд өндөр боловсролтой, чадварлаг, удирдагч Г.Ууганбаярыг МАН-аас нэр дэвшүүлжээ. Нийслэлийн ЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж нийслэл хотоо цэвэр цэмцгэр, ногоон байгууламжтай хот болгох олон талт ажлуудыг санаачилан хэрэгжүүлсэнд нь дүүргийн иргэд сайшаалтай  байдаг.

 

Тэрээр дүүрэг нийслэлийн ажлыг дэндүү сайн мэднэ. СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас Нийслэлийн ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга болон дэвшиж, энэ хугацаанд нийслэл Улаанбаатар хотоо жишиг хот болгох талаар үр бүтээлтэй олон ажил өрнүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, улсын болон дүүргийн чанартай нэгдсэн эмнэлгүүдийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай зохион байгуулсан нь Баянзүрхчүүдийн итгэлийг хүлээх болсон байна.

 

Нэр дэвшигч Г.Ууганбаяр Баянзүрх дүүргийн иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу хэрхэн шийдвэрлэхээр тусгасныг иргэд сонгогчид доо танилцуулсан юм. Тухайлбал, насжилт өндөртэй орон сууцнуудын гадна дулаалга, байрны дундах автомашины зогсоол, стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбайн, хог хаягдал, хот тохижилтын асуудлуудад төвлөрөн ажиллаж жишиг дүүрэг болгохоо илэрхийлсэн нь сонгогчдоос өндөр дэмжлэг авчээ.

Тэрээр "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллаж   монголчууд бидний түүхэн бүтээн байгуулалтын нэг Тавантолгой Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын ажлыг удирдан эхлүүлсэн нь өдгөө амжилттай үргэлжлэж буй төслийн нэг юм. 100 жилийн түүхтэй ууган намын урдаа барьдаг залуу боловсон хүчин Г.Ууганбаярыг Баянзүрхчүүд дэмжиж  байна.

/Баянзүрх дүүргийн иргэдийн нэгдэл/

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen