Б.Ганчулуун: Миний ажлын гараа хөгжлийн төлөөх байгууллагуудаас эхэлсэн

 

Б.Ганчулуун: Миний ажлын гараа хөгжлийн төлөөх байгууллагуудаас эхэлсэн

Монголын сошиал нэгдлээс эрхлэн явуулдаг “Тэр хэн бэ ярилцлагын нэвтрүүлэг”-ийн ээлжит нэгэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ.

Бидний энэ удаагын дугаарт Төмөр замын политехникийн коллежийн захирал, МАН-аас Баянгол дүүргийн НИТХ-д нэр дэвшиж буй Б.Ганчулуун оролцлоо.

Тэрээр Дархан-Уул аймгийн уугуул иргэн бөгөөд Монголын залуучуудын холбоо, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн боловсролын байгуулалт 15 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд удирдах албан тушаал эрхэлж байсан аж. Ийнхүү тэрээр нийгмийн хөгжлийн төлөөх байгууллагуудаас ажлын гараагаа эхэлсэн учир өөрийгөө нийгмийн хүн хэмээн тодорхойлсон нь түүний ярилцлагын давуу тал болсон билээ.

Б.Ганчулуун нь Нийгэм судлаач, социологич мэргэжилтэй бөгөөд Дархан-Уул аймагт МСҮТ-ын багшаар ажиллаж байсан аж. Мөн тэрээр одоогоор Баянгол дүүргийн 25-р хорооны намын хорооны даргаар ажиллаж улмаар БГД-ын НИТХ-д нэр дэвшжээ.

Ийнхүү түүний НИТХ-д нэр дэвших болсон шалтгаан болон сонирхолтой ярилцлагыг “Тэр хэн бэ ярилцлагын нэвтрүүлэг”-ээс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen