"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!
... Авлигалд авсан боодол долларыг оймсноосоо гаргаж ирж олныг шуугиулсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Амарзаяа болон бусад хүмүүст холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд боллоо. Өмнө нь болсон шүүх хурлаар тэднийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан " үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч олон нийтийн шахалт шаардлагаар хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ. Энэ удаа шүүхээс Н.Баярсайханыг хясан боогдуулах замаар хахууль авсан гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч,2,8 жилийн хугацаатай хорих ял оногдууллаа.
Харин Э. Аззаяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, бусад байцаагчдыг торгох ялаар шийтгэжээ.
Н. Баярсайхан Э.Аззаяа нар хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөл олгохдоо аж ахуйн нэгжүүдийн хясан боогдуулах замаар НЭГ ТЭРБУМ орчим төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.
Тэдний гэр,ажлын өрөө, хувцас, биеэс нь их хэмжэний доллар, юань бэлнээр хураан авсан байдаг. Тэрбум төгрөгийн хахууль авсан мөртлөө хэрэг нь хэрэгсэхгүй болж байсны цаад учир нь Н. Баярсайханыг анх Мэргэжлийн хяналтад оруулахад нөлөөлсөн хүн нь түүний их сургуулийн нэг ангийн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан.
Бүр Н. Баярсайхан тэмдэглэлийн дэвтэр дээрээ "Ааяад тэдэн төгрөг" гэж бичсэн байсан талаар ч шуугиад авсан билээ. Н.Баярсайханы хахууль баригдангуут УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хуульд "хөөн хэлэлцэх хугацаа 5 жил " гэсэн өөрчлөлт оруулсан. /Ш.Раднаасэд байнгын хорооны хурлыг удирдаж байхдаа дээд шүүхийн шүүгчээр хэлүүлж байгаад энэ заалтыг оруулсан талаар хурлын протколд бий/ Дараа нь Н. Баярсайханы хэргийг зориуд гацаасаар "хөөн хэлэлцэх хугацаа дууссан "гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан билээ.
Өчигдөр энэ хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэхтэй давхцан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын гишүүдийн хамт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн тухай хууль, шүүгчийн орон тоо, ажлын ачаалал, шүүхийн баталгаа, байр савны хүрэлцээ, төсөв мөнгөний талаар ярилцжээ.
Яг Н. Баярсайханы хахуулын хэргийг хэлэлцэх үетэй давхцуулан, хэргийг хэлэлцэж байгаа Чингэлтэй дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай "ХЭРГИЙН ЦААД ЭЗЭН " гэж олон нийтийн дунд зарлагдсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд очиж танилцдаг нь санаа, зорилгой байсан уу??
Эсвэл зүгээр л ТАВИЛАН юм уу??
Баасанжавын Отгон