Бусдын машиныг эвдэх шахсан шатахуун түгээх газруудын цаад эзэд хэн бэ

Гэхдээ энэ нь бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш гэнэ. Харин бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсоноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж дүгнэдэг аж.

Тэгвэл бусдын машиныг эвдэх шахсан дээрх шатахуун түгээх газруудын цаад эзэд хэн бэ гэдгийг онцлон хүргэе.

Тэс Петролиум ХХК-ийн эзэн нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Түүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай. Гэвч өнөөгийн парламентад улиран сонгогдсон тул хуулийн байгууллагынхан гар хүрч дөнгөхгүй байгаа гэхэд хилсдэхгүй биз.

Үнэндээ УИХ-ын гишүүний сэнтий түүнд зохиж байгаа гэж ванлий. Гааль татварын газарт багагүй хугацааг илээсэн тэрбээр хувийн бизнес арвинтай. Гэхдээ бизнесийн салбараас олохоос илүүтэй орлогыг парламентын сэнтий өгч байгааг АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь хараарай.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо жилийн 387 сая төгрөгийн орлоготой байв. Харин гэр бүл 3.7 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 84.2 сая болтлоо өссөн байх жишээтэй. Огцом нэмэгдсэн гэсэн үг.

Эрхэм гишүүнийх нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 360 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 160 төгрөгийн үнэ бүхий Toyota,Land Cruiser 200 маркийн машинтай. Гишүүн болохоос өмнө буюу 2015 онд хоёр сая төгрөгийн хадгаламжтай байсан бол. Гишүүн болсноос хойш тогтмол 11.5 сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байгаа юм.

Тэрбээр Хөх ган ХК, Монгол Шевро ХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Мондем ХХК, Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл  ХХК-иудын хувьцаа эзэмшигч.

Мөн “Синчи ойл" ХХК-ийн цаад эзнээр эрхэм гишүүнийг нэрлэх нь ч бий. Юутай ч албан ёсны бүртгэл дээр тус компанийн эзэд нь нэг гэр бүлийн хүмүүс. Сүйхээтэй эрхмүүд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 2 тэрбум төгрөг авсан талаар хэсэгтээ шуугиж байв.

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан “Шунхлай Трейдинг”ХХК. АПУ болоод Шунхлай трейдингийг УИХ-ын ссонгуулиар Дорнод аймагт нэр дэвшсэн П.Батчимэгийн хамаарал бүхий гэх нь ч бий. П.Батчимэгийн тухайд НИТХ-ын төлөөлөгч нэгэн бөгөөд мөн л ЖДҮХС-гийн хэлхээтэн. Гэхдээ “Шунхлай”  группийн ерөнхийлөгчөөр дээрх нэр бүхий эрхмүүдийн гэр бүлийн хүрээллийн хүн болох П.Батсайхан ажилладаг.

Харин “Петрожамп” ХХК-ийг Ерөнхий сайд асан П.Жасрай агсны хүү Ж.Жамсрангийн нэр дээр байдаг гэлцдэг. Тус компанийг үүсгэн байгуулагч Л.Цэрэндаваа агсан юм.

Эл компанийн эзэд уул уурхайгаас хөлжсөн 30 гэр бүлийн жагсаалтад албан бусаар эрэмбэлэгдэх нь ч бий.

Зэвсэгт хүчний жанжин штабт шатахуун нийлүүлдэг эл компанийн талаар сайн гэхээсээ саар мэдээлэл арвин.

Эх сурвалж: Нийгмийнтоль.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen