"Дурсаж яваарай" УСК Казанийн наадмаас "Шилдэг кино зохиол" шагнал хүртжээ

Б.Наминчимэдийн "Жаал хөвүүн, ном хоёр" тэмдэглэлээс сэдэвлэж, Э.Ган-Очирын бичсэн "Дурсаж яваарай" уран сайхны кино Казанийн кино наадамд ГУРАВТ бичигдэж, шилдэг кино зохиолын шагнал авсан баярт мэдээг кино багийнхны зүгээс дуулгалаа.

 

"Босго Филм"-ийн залуучуудын бүтээсэн энэхүү киноны өгүүлэмжийн тухайд, Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая номыг үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүхийг өгүүлнэ. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэж, ялангуяа нийгмийн сэтгэлгээний хувьсал ямаршуу явагдаж, яаж доройтон буй, бас хүн чанараа алдахгүйн тулд ямар мэт явахаа ч ойлгож ядах нэгэн хүүгийн тухай, мөн маш олон деталиар дурсамжийг кинонд харуулжээ.

 

Казанийн кино наадамд нийт 63 орны 620 гаруй кино оролцсон байна. Олон улсын 2-р зэрэглэлийн кино наадамд Монгол кино гуравт бичигдэнэ гэдэг амаргүй даваа, маш том шагнал юм.

"Дурсаж яваарай" киноны маань өмнөх байранд Туркийн бүтээл шалгарсан бол тэргүүн шагналыг БНХАУ хүртжээ. 

Н.Цэнгэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen