У.Хүрэлсүх:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч автозамын нүүрс тээвэрлэлтийг бууруулахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Иймд автозамын тээвэрлэлтээ үргэлжүүлж, жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байна. Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүхийг захилаа. Засгийн газраас жолооч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар шаталсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал 2018 онд Ерөнхий сайдыг мөн Гашуунсухайт боомтод ажиллах үед боомтоор орж, гарахдаа түр амраад ахуйн үйлчилгээ авах үйлчилгээний төвтэй болох хүсэлтийг жолооч нар тавьж байсны дагуу Засгийн газраас холбогдох шийдлийг гаргасан. Өнөөдөр биелэлээ олж Гашуунсухайт боомтын дэргэд “Тайван зогсоол” байгуулж байна. Тус газрын барилга угсралтын гүйцэтгэл 86%- тай үргэлжилж байна.
Тайван зогсоол 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлнэ. Жолооч нар замын алжаалаа тайлж тайван амрах нөхцөл бүрдүүлж байна. 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камерийн системтэй, зогсоолын талбай болон цогцолбор тэрчигтээ бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.