Цагаан хэрмийн түүх...
Мин улсын 1368онд Юань улсыг бут цохисноор нанхиадын Мин улс байгуулагдсан юм. Харин НТ-ын 3р зуунд нанхиадын Тан улс байсан.
XV зуунд Хятадын их хаан Юн- Лэ цагаан будааг ард иргэдээс бүлаан авсан үе байв.
Яагаад ингэх болсоны учир.
Хятадын Их цагаан хэрэмийг барьж босгох нөр их аян өрнөж, хэрмийг бат бөх байлгах хамгийн гол хэрэгсэлд цагаан будааны цавуулагийг ашиглах явдал байв.
Хэрэмийн блокийн найрлагад цагаан будаа цавууны найрлагаар асар их хэмжээтэй орсон нь нууц байсаар байжээ.
Нийтийн тооллын 3 р зуунд Мин үлсын үед баригдаж, эринээс эринд их завсар хийгдэж байсан ба энэ засвар хамгийн нууц бөгөөд хамгийн чанартай нь энэ байсан аж.
Мин улс 1368-1644 онд оршиж байсан. Мин улсын Юнлэ хаан 1401-1424 оны хооронд төр барихдаа Монгол руу 5-6 удаа довтолж байсан ихэд түрэмгий хаан байв.Баруун, зүүн Монголын зөрчлийг ашиглаж, хоёуланг нь ээлжилж довтлож доройтуулсан. Юнлэгийн засаглалын үед Урианхайн 3 харуул, Зүрчид хамниганууд Мин улсын мэдэлд байж, тэнгисийн том флот байгуулж, зүүн өмнөд Азийн улсуудыг дарамталж байсан аж.
Африкаас анааш ачдаг зураг хэрэв үнэн бол энэ Юнлэ хааны үед юм. Мин улсын үед Цагаан хэрмийг сүүлийн удаа засаж сэлбэсэн. Хун Ү, Юнлэ зэрэг хаадын үед баруун талд Ганьсугийн хүзүүвч Дунхуанаас эхлээд зүүн зүг Ляодуны хойг, Ялу мөрөн хүртэл нийт Цагаан хэрмийг засаж сайжруулсан гэдэг.
Тан улс манай эриний 618-907 оны үед оршиж байсан. Цагаан хэрэмийг Тан улсаас ч өмнө барьсан (Манай эриний өмнөх 3-р зуунд Цинь улсын Ши Хуанди Цагаан хэрмийг нэгтгэж, Хан улсын үед Хүннү болон Хан улсын албан ёсны хил болсон).
Тан болон Мин улсуудын үед Цагаан хэрэмийг хамгийн чанартай нууц технологиор засаж сэлбэсэн хэмээжээ.
СайханУул.