Бүргэд дахин амьдрахын тулд 150 хоногийн хэцүүхэн шалгуур туулдаг
Бүргэд 40 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог. Хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болдог. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулдаг. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, маш их өвддөг өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.
Тэр өндөр уулын оргилд зассан үүрэндээ нисэн очиж, хагарч мултарч унатал нь хаданд хошуугаа цохисоор байгаад унагаадаг. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж, салгаж хаядаг. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг.
Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн 5 сар үргэлжилсэний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжтой болдог ажээ.