Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, ажиглалтад байсан хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө, “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 630 хүнд шинжилгээ хийлээ. Долдугаар сарын 28-нд нийт 630 хүний сорьцод шинжилгээ хийхэд 628 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин хоёр хүний сорьцод коронавирус илэрлээ. Тус хоёр хүн нь тусгаарлалт, хяналтад байсан 50 настай, 14 настай эмэгтэй. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна.  Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа" гэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen