Үндэсний баатар ба анхны гадаад хэргийн сайд
Өнөөдөр Монгол Улсы анхны гадаад хэргийн сайд асан Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд зохиогдож буй ажлуудын нэг болох эрдэм шинжилгээнийн хурал Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болж байна.
1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэгд Чин ван Ханддорж зүй ёсоор нэрлэгддэг юм. Чин улсын Засгийн газраас Монголд явуулах "Шинэ засгийн бодлого"-оо хүчээр дэлгэрүүлж эхлэж байх үед Чин ван Ханддорж тэргүүтний Манж-Хятадын дарлалаас ангижрах улс төрийн үйл ажиллагаа нь улам идэвхжсэн байдаг. Түүний тэмцэлд хорссон Чин улс Ханд ванд элдэв дарам учруул байсны нэг нь Далай ламыг даган ном сурахаар явсан хүүг нь зэрлэгээр хороосон нь байдаг. Түүний зүрх сэтгэл, үзэл санаа нь энэ эмгэнэлт явдалд ч номхроогүй бөгөөд Монголоо гэсэн сэтгэлтэй вангийн эсэргүүцлийг улам хүргэсэн гэж түүхэн ном зохиолд эрх чөлөөний хувьсгалын үндэсний баатрын тухай тэмдэглэсэн байдаг. Хүүгээ алдсан тэрбээр энэлэн шаналан байхдаа
Монхор хүүгээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно.
Жагар Түвдээс хамба хэзээ ч залахгүй
Жанчхүүгийн даваанаас хойш шаахайн мөр бүү гарга хэмээсэн байдаг билээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24583