Хөгждөггүй нийтийн тээвэрт нь "багтахаа болилоо"

Улсын Нийслэл Улаанбаатар барилга байшингаараа хөгжлөө хараад удаж байна. Энэ үзлээ орхиод нийтийн тээврээ амьдралд ойроор хөгжүүлэх цаг нь болжээ, хотын дарга аа. 

Хөгжүүлэх гээд олон ажил хийсэн ч хөгжиж өгдөггүй нийтийн  тээвэрт нь ард түмэн багтахаа болилоо. Манай улс шиг нийтийн тээвэрт бараг зодуулангаа алддаг орон байхгүй. Нэгэн жишээг дурьдахад, өглөө 8 цаг 30 минутад цугладаг ажилдаа очихын тулд нэлээн эрт гарч байж нийтийн тээвэртээ багтаж сууна. Нийтийн тээврээ хүлээх хугацааны хувьд яриад ч хэрэггүй. Төв замаар үйлчилгээнд явдаг автобус хоорондын зай дэндүү урт байгаагаас үүдэж, нэг ирсэндээ чихэлдэж суудаг өдрүүд үргэлжилсээр...

Хотынхоо түгжрэлийг бууруулах зорилготой хэрнээ нийтийн тээвэр нь хөгжихгүй. Дээр нь багтаж, чихэлдсэн иргэд биенийхээ хөл, гар дээр гишгэж элдвээр нэгнээ дуудаж зарим нь бүүр зодох нь халаг үйлдлийг үзүүлдэг. Зай муутай автобусанд нь чихэлдэж зогссон хүмүүсийн хажуугаар бууна гэдэг дэндүү хүнд. Бүүр стрессдээд буудаг. Өглөө, оройдоо автобусны урд, хойд хаалганд хавчуулах нь холгүй ажилдаа явж байгаа иргэдээ хараад үйлчилгээнд гаргаж байгаа нийтийн тээврийнхээ тоог нэмээч. Зуны цаг дуусаж, оюутан залуус их хотод ирснийг мэдээгүй юм уу нийтийн тээврийн удирдлагуудаа.  Энэ байдал ирэх хаврыг хүртэл үргэлжилнэ.

Иймд тоогоо нэмж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилвэл мэдээж хэн хүнгүй нийтийн тээврийг сонгоно. Нөгөөтэйгүүр, машины дугаар явдаггүй өдрөө хүүхдээ дагуулаад автобусанд суусан чинь бүүр өдөржингөө нэрэвтээд, хүнд муухайгаар хэлүүлсэн ёстой дэмий юм байна лээ гэж халаглах иргэд олон байна. Хэзээ нийтийн тээврийн соёлд суралцах вэ?

Автобусны кондуктаруудыг мөнгө идэж уугаад байна гээд ад үзээд ухаалаг системд шилжсэн. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр жолооч нь бэлэн мөнгө авсаар л байгаа. Тэрхүү карт уншигч нь зарим автобусанд буухдаа уншуулах гэхээр ажиллахгүй тохиолдол олон. Уг нь дамжин суудаг хүмүүст их хэрэгтэй байдаг юм. Гэвч ажиллахгүй байгаагаас нь болж дамжин суухдаа дахиж мөнгөөрөө явж байна. Энэ мэтчлэн хөгжихгүй байгаа зүйл цуваад байна уу гэхээс үл зогсоно.

Угтаа цэвэр цэмцгэр, автобус нь удаан хүлээлгэхгүй байвал мэдээж иргэд нийтийн тээврийг сонгох нь хэнд ч ойлгомжтой. Түгжрэлийг бууруулахад хамгийн түрүүнд хийх ажил нь бэлээхэн харагдаж байхад. Иргэдээсээ татвар, татаас авахаа л урьтал болгосон ажил санаачилахаар яаж дэмжих болж байна.

Нэмж хэлэхэд, U-money карт уншигчийг бууж, суудаг аль алинд нь уншдаг болгочихвол чихэлдэж сууж байгаа үед хэн хэндээ амар баймаар байдал ажиглагдав. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen