ТОМ ОВРЫН АВТОБУСНУУДЫН ХЯНАЛТЫН КАМЕРЫГ БҮРЭН АЖИЛЛАГААНД ОРУУЛНА
“Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм.
Улмаар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг ирэх зургадугаар сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болов.