Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажлууд дуусчээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл болгосон. Нийт 239 км үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засварын ажил дуусч, 48,5 км замыг асфальтаар хучсан байна. Ингэснээр өмнө нь 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг гүйцэтгэгч компаниуд хүлээлгэн өгч байна. Мөн жолооч нарын түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолойн ажлууд дуусчээ. Асфальт бетон хучилтанд үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлэн хийснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлахаас гадна өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлээд байна. Зам засварын ажил хийгдсэний үр дүнд осол аваар ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17  хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам дагуу “Тайван зогсоол” барьж буй нь 2500 автомашин буюу 60 км урт дараалал хүлээн авах хүчин чадалтай юм. Тус бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг тус цогцолборт төвлөрүүлнэ. Түүнчлэн нутгийн оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулах ажлыг 2018 оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж ажилласан. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоог ирэх 10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen