Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хааж, нөхөн сэргээлт хийхээр болжээ
Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлжээ
Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Барилга, хот байгуулалтын яам, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч “Эко тайхи” ХХК, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтарсан уулзалтыг хийлээ.
Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг 2018 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа юм.
2018 онд боловсруулсан 310.0 мянган м.куб лаг нь 2020 оны хавар бүрэн боловсорч бордоо болон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бүрэн боломжтой болох аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс