АНУ, Хятадын маргаан "дайн"-ы үе шатандаа орсон гэж үзэж байна
Америк, Хятадын маргааныг “худалдааны дайн” гэж тодорхойлж болохуйц хэмжээнд хүрч, хурцадсан хэмээн эдийн засагчид үзэж байна. Америкийн эдийн засгийн шинжээчдийн дунд сар бүр санал асуулга явуулахад оролцогчдын 87 хувь нь Америк, Хятадын маргааныг “худалдааны дайн” хэмээн тодорхойлжээ.
Өнгөрсөн онд явуулсан санал асуулгын дүнгээс харахад оролцогчдын 50 хувь нь уг зөрөлдөөнийг худалдааны дайн хэмээн тодорхойлж байсан хэдий ч үлдсэн 50 хувь нь энэ асуудалд илүү болгоомжтой хандаж, үүссэн нөхцөл байдлыг “худалдааны маргаан”, “худалдааны хурцадмал байдал”, худалдааны тулаан”, “худалдааны сөргөлдөөн” гэхчлэн тодорхойлж байжээ.
“Харамсалтай нь “худалдааны дайн” гэх нэр томьёо одоо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрчээ. “The Wall Street Journal” сонин саяхныг хүртэл Хятад, Америкийн харилцааг тодорхойлохдоо “дайн” гэдэг үгнээс болгоомжилж байсан хэдий ч тэдний ноцтой санал зөрөлдөөнтэй холбоотойгоор энэ нэр томьёог тохирно гэж үзэх болжээ” хэмээн “Ameriprise Financial Services” компанийн эдийн засагч Расселл Прайсярьсан байна.
Э.Аянзаяа