Алек, Ким хоёрын охин ахиад л нүцгэлэв

 Алек, Ким хоёрын охин ахиад л нүцгэлэв

 

Холливүүдийн од Алек Болдуин, Ким Бейсинжер нарын ганц охин, 23 настай Айрленд Болдуин (Ireland Baldwin) охид бүсгүйчүүдийг өөрсдийгөө, бие цогцсоо хайрлахыг уриалсан захидлыг цахим хуудсандаа нийтэлжээ.
Далай эрэг дээр чармай нүцгэн авахуулсан зургийнхаа дор “Өөрийнхөө биеийг хайрла. Бие хаагаа хүндэл” хэмээн бичсэн байна.
Мөн өөрийнхөө цахим хуудсыг дагагчдад архи тамхинд мөнгө үрэлгүй, амин дэм, жимс ногоонд мөнгөө зарцуулахыг уриалжээ.
“Хөхөө эмчид тогтмол үзүүл, идэвхтэй бай, нарнаас Д амин дэмээ авч, эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалж, байнга инээмсэглэн, амьдралын хором бүрийг аз жаргалтай өнгөрүүл” хэмээн Инстаграм хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen