ХОЁР, ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДАВ

ХОЁР, ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДАВ

 

УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг өчигдөр хуралдав. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, Дэд ажлын 4 хэсэг буюу Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг тус бүр тодорхой саналуудыг нэгтгэн ирүүлснийг танилцуулав. Мөн тойрогтоо ажиллаад, иргэд сонгогчдодоо төслийг танилцуулсан Улсын Их Хурлын гишүүд иргэдээс ирүүлсэн саналуудыг Дэд ажлын хэсгүүдэд хүргүүлсэн талаар Ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн.

Хуралдаанаар Дэд ажлын хэсгүүдээс боловсруулсан санал нэг бүрийг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монгол хэлний мэргэжлийн судлаач, эрдэмтэн ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, төслийн томъёолол нэг бүрийг сайтар нягтлан, иргэдээс ирүүлсэн саналуудыг харгалзаж, тусгах нь чухал болохыг Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлж байсан. Хуралдаанд оролцсон гишүүд Дэд ажлын хэсгийн санал нэг бүр дээр хэлэлцэж, холбогдох тайлбар, үндэслэл, тодруулгыг асууж, хариулт, тайлбар авсан юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen