Зуслангийн зам дагуух хоолны газруудыг хаажээ

Сүхбаатар дүүргийн 14-дүгээр хороо, долоон буудлын зам дагуу ил задгай худалдаа, үйлчилгээ явуулж буй газруудад  Нийслэл, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд хамтран  шалгалт хийжээ. Шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй хоёр газрыг илрүүлж үйл ажиллагааг зогсоосон байна.

Тодруулбал, Хөөрхөн хуушуур, Лайк хуушуур хоолны газруудын зөрчлийг илрүүлж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээжээ.  Мөн худалдааны төвүүдэд  гадна талбайдаа худалдаа эрхлэхгүй байх, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтанд хамруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичигтэйгээр худалдаалах, дотоод хяналтыг сайжруулан ажиллах мэдэгдэл өгсөн байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen