АН-ын дарга С.Эрдэнийг АТГ шалгаж байна
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Харин прокурорын байгууллагын эх сурвалж “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үнэн. Шалгаад гэм буруутай, эсэхийг тогтоосны дараа л тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Иргэдээс ирүүлсэн гомдолд Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан тухай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан гэх мэт олны анхаарлын төвд байгаа асуудлуудыг шалгуулах тухай дурдсан гэсэн” гэх мэдээллийг өгчээ.
Т.Од