“Льюис” шатрын алдагдсан дүрс олджээ
Викингийн үеийн агуу бүтээлүүдийн нэг болох 900 жилийн настай “Льюис” шатрын алдагдсан дүрсийг Шотландын нэгэн эртний эдлэлийн худалдаачин 1964 онд 6 ам.доллараар худалдан авч байжээ. “Sotheby’s” дуудлага худалдааны төвөөс даваа гарагт мэдээлснээр, шатрын уг дүрсийг ирэх сард болох дуудлага худалдаагаар оруулах бөгөөд дээд тал нь нэг сая ам.долларын үнэ хүрч магадгүй хэмээн таамаглаж байна. Эртний эдлэлийн худалдаачны гэр бүлийнхэн уг дүрсийг “Sotheby’s” дуудлага худалдааны төвд анх авчирсан ажээ. Лондон дахь Британийн музей болон Эдинбург дэх Шотландын Үндэсний музейд хадгалагдаж буй “Льюис” шатрын 93 дүрсийг анх 1831 онд Шотландын “Льюис” арлаас олж байсан бол шатрын 5 дүрс алга болсон байжээ. 12 дугаар зууны үед хамаарах 8.8 сантиметр хэмжээтэй дүрсийг ирэх долдугаар сарын 2-нд болох дуудлага худалдаанд оролцуулах юм. “Sotheby’s” дуудлага худалдааны төвийн Европ баримлын мэргэжилтэн Александер Кадер уг дүрсийн талаар хэлэхдээ, эртний ховор олдворыг анх хараад маш их баярласан гэжээ.
Э.Хулан