ХАЙЛААСТААС ДАРЬ ЭХ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН АЖИЛ 65 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.
Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн 5 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 м авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдэж байна.
Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж буй юм.
Х.Хулан