Унци алтны ханш 1276 ам.доллартой тэнцэж байна

Алтны ханш сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрснийг “Reuters” дамжуулав. Ам.долларын ханш чангарсан нь үүнд нөлөөлж буй бөгөөд өчигдрийн байдлаар унци алтны үнэ 1276 ам.долларт хүрэв. Тодруулбал, ам.долларын индекс бараг сүүлийн нэг сарынхаа дээд түвшинд хүрээд буй.

“Одоо хөрөнгө оруулахад найдвартай нь ам.доллар гэж санагдаж байна” хэмээн “Saxo” банкны таваарын стратегич Оле Хансен өгүүлжээ. Зах зээлд оролцогчид АНУ-ын Төвбанкны мэдэгдлийг хүлээж буйг шинжээчид дурдсан байв.

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen