Засгийн газраас "махны үнэ" буулгах зохицуулалт хийлээ
Засгийн газраас "махны үнэ" буулгах зохицуулалт хийх тухай танилцууллаа. Ингэхдээ шат дараалалтайгаар зохицуулалт хийх үүрэг өгсөн байна.
1. Хүчит шонхор зэрэг УБ хотод мах нийлүүлдэг захуудаас экспортын болон үйлдвэрийн зорилгоор мах бөөндөхийг таслан зогсоолоо.
2. Экспортонд гаргах махны хэмжээнд квот тогтоолоо. /Жил тутам зах зээлийн хэрэгцээнээс хамаарч квотыг тогтооно/
3. Мах боловсруулах үйлдвэрүүд зөвхөн итгэмжлэгдсэн үйлдвэрээс түүхий эдээ татан авна гэж мэдэгдлээ.