Ц.Нямдорж хүүтэйгээ нийлж шахаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын "Анлимитед” компани Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн баримтууд дэлгэгдсэн. Тэгвэл Ц.Нямдорж энэ мэдээллийг баталж, Эрдэнэт үйлдвэр лүү хүүгээ дэмжээд өгөөрэй гэж ярьснаа хэвлэлийн хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү аавынхаа дэмжлэгээр шууд шалгарсан "Анлимитед” ХХК хоёрхон гэрээгээр сая доллар хол давсан мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж чаджээ. Ингэхдээ зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна.
Энэ мэдээлэл анх цацагдахад Ц.Нямдорж огт тийм зүйл байхгүй гэж мэлзэж явсан. Дараа нь баримтаа гаргаад ирвэл ярина гэж байсан. Харин өнөөдөр хүүтэйгээ хамтарч төрд шахаа хийсэн хэргээ хүлээлээ.
Ц.Нямдоржийг шударга улстөрч гэж олон нийт үнэлдэг судалгаа бий. Харамсалтай нь энэ шударга гэсэн багны цаадах үнэн дүр төрх нь нэг иймэрхүү. Одоо Ц.Нямдоржийн юунд нь итгэж, юуг нь үл тоох вэ. Төрийн мөнгийг хүүтэйгээ хувааж идсэнээ хээв нэг зарлаж суугаа тэр амнаас гарсан "шударга ёсыг тогтооно” гэх үгэнд хэн үнэмших билээ.