Сайд Х.Баделхан цементийн үйлдвэрийн удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Сайд Х.Баделхан цементийн үйлдвэрийн удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

 

Сайд Х.Баделхан  “МАК” ХХК, “Монцемент билдинг материалс”” ХХК, Хөтөл цемент-шохойн үйлдвэрийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Монголд үйлдвэрлэсэн цементийг экспортлох бизнесийн таатай орчин бүрдүүлэх” ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонслоо. Хөтөл Цемент – Шохойн үйлдвэрийн зүгээс 2009 -2015 онд 10000 тонн цемент, 20000 тонн клинкер экпортлож байсан. ОХУ-д цемент экпортлоход гаалийн бүрдүүлэлт хийхэд нийт 19 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Мөн ОХУлс нь гадаадаас импортлодог материалд өөрийн улсын тохирлын гэрчилгээг олгодог журамтай. Тухайн материалд олгодог гэрчилгээний үйлчлэх хугацаа нь  нэг  жилийн  хүчинтэй байдаг тул манай цемент экспортлох  урт бизнесийн орчин бүрдэхгүй байна. Тухайн сертифактыг авах аудиторын шалгалтын хийгдсээр байтал бараг 7 сар болдог ба сертифактаа авахад хэрэгжүүлэр хугацаа дуусахад 3 сар л үлдсэн байдаг. Цемент олон шинжүүд агуулсан удаан хадгалахад чанар алдагддаг тул  тухайн сертифактыг хүлээн авахад үйлчлэх хугацаа маш бага үлдсэн байдаг тул бизнесийн орчин бүрдэхгүй байна. “МАК” ХХК-ийн зүгээс энэ ажлыг ажил хэрэг болгох талаар сүүлийн жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээг компаниудтай байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. ОХУ-ын улс экпортын асуудал дээр маш их олон төрлийн бичиг баримтууд шаарддаг мөн тухай сертифактуудыг их үнэтэй олгодог. Жишээ нь: Энэ сертифактыг цементийн төрөл бүр дээр авах шаардлагатай бөгөөд нэг жилийн хугацаатай 2 сая долларын өртөгтэй. Иймд энэ сертифактын хугацааг зөвхөн манайх нийлүүлж болох районд хугацааг нь сунгах, эсвэл 2017 оноос өмнө мөрдөж байсан зарчмаар ажиллах саналыг оруулмаар байна. “Монцемент билдинг материалс” ХХК-ийн зүгээс энэ асуудлаар ОХУ-ын компаниудтай ярилцаад худалдан авагч хэрэглэгч нь байгаа боловч мөн л бусад үйлдвэрүүдтэй адил экспортлох нөхцөл бүрдэхгүй байна. Бид нилээд судлаж үзсэн манай дотоодын үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 4 сая тонн дотоодын нийт хэрэглээ эдийн засаг барилгын салбар өсөлттэй үед 2,5 сая тонн тэгэхээр манай улс 1,5-2,0 сая тонн цемент экспортлох бүрэн боломжтой байна. Хэрвээ жилд 2,5 сая тонн цемент экспортлоход гадаад худалдааны төлбөрийн тэнцэлд жилд      175 -200 сая долларын орлого оруулж эерэг нөлөөлөл үзүүлэх тооцоог хийсэн талаар удирдлага, холбогдох хүмүүс тус тус тайлбарласан юм. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс дээрх асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд Гадаад хэргийн яаманд санал хүргүүлэхээр шийдвэрлээд байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen