Мексикт эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

Мексикт эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

 

Мексикийн иргэд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийжээ. Мексикийн нийслэл хотод төдийгүй өөр олон газар болсон жагсаал цуглаанд нийт 15 мянга орчим хүн оролцсон байна.  

Мехико хотод болсон жагсаал цуглаанд оролцсоон хүмүүс эрх баригчдын эдийн засгийн салбарт явуулж буй үйл ажиллагаа болон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөх явдлыг зэмлэн буруушааж, Ерөнхийлөгчийг огцрохыг уриалжээ.

Цагдаа нар, Засгийн газрыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсээгүй бөгөөд жагсаал цуглаан тайван болжээ. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд “Түүхийг хамтдаа бүтээцгээе” эвслээс нэр дэвшигч Лопес Обрадор ялалт байгуулсан юм. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн албан тушаалдаа албан ёсоор орсон юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen