АНУ-ын Виржиниад болсон жагсаал хүчирхийлэл болон хувирлаа
АНУ-ын Виржиниа муж улсын Шарлоттесвиллед өнгөрсөн амралтын өдөр болсон томоохон жагсаал цуглааны үеэр хүчирхийллийн хэрэг гарч, улмаар 1 хүн амиа алдаж, 34 хүн шархаджээ.
Өмнө нь Шарлоттесвилле хотын захиргаа хотын төвд босгосон Америкийн иргэний дайны үеийн өмнөдийн нэрт жанжин Роберт Эдвард Ли агсны дурсгалын хөшөөг шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн мянган гаруй үндсэрхэгч үзэлтэн 11-ний оройноос эхлэн Шарлоттесвиллед цуглаж, галт бамбар барин жагссан байна.
Тэд "Өнөө үед цагаан арьстай хүмүүс Америк дэх голлох байр сууриа алдаж байна гэсэн бөгөөд хамтран нэгдэж цөөнх үндэстэнтэй тэмцэхийг цагаан арьстанд уриалсан" байна.
Мөн уг эсэргүүцлийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүс бас цуглаан зохион байгуулж, дараа нь хоёр тал Шарлоттесвиллед зөрчил мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөнд 15 хүн шархадсан гэж хотын захиргаа мэдэгдсэн байна.
Хүчирхийллийн уг хэргийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэмлэн буруушаажээ. Тэрбээр нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ: "Олон талууд бүгд хүмүүсийг цочроомоор өшөө хорсол, бүү хэл хүчирхийллийг харууллаа. Бид хамгийн хатуу чанга үгээр ийм үйлдлийг зэмлэн буруушааж байна” гэжээ.
М.Баяр