НАСАНД ХҮРСЭН НЭГ ХҮНИЙ ЖИЛИЙН ДУНДАЖ АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ 1.6 ДАХИН ӨССӨН БАЙНА

НАСАНД ХҮРСЭН НЭГ ХҮНИЙ ЖИЛИЙН ДУНДАЖ АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ 1.6 ДАХИН ӨССӨН БАЙНА

 

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүнийэрүүл мэндэд шууд хортой төдийгүйгэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл,1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” салбарт хамрагдах бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5дахин тус тус нэмэгдсэн байна.

Харин аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл болон борлуулалтад ундаа үйлдвэрлэлийн эзлэх хувь буюу бүтцийг авч үзвэл өөрчлөлт бага,2008-2017 онд дунджаар нийт үйлдвэрлэлийн 4.6 хувь, борлуулалтын 5.8 хувийг эзэлж байна.

Импортоор оруулсан ус, ундаа, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2018 онд 38.9 сая литр болж 2008 оноос 3.2 хувиар буурчээ. Үүнд шар айргийн хэмжээ 64.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин архины төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 7 дахин, дарсны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 17.8 хувиар, цэвэр ус, ундааны хэмжээ 58.7 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч, худалдаа үйлчилгээ төвлөрсөнтэй уялдуулан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоог авч үзэхэд 2008-2017 онд тасралтгүй өсөж, 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн байна. Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг төрлөөр нь авч үзвэл, 2007-2017 оны дунджаар 100 цэг тутмын 56 нь зөвшөөрөлтэй дэлгүүр, 24 нь зоогийн газар болон бар, 9 нь кафе, 7 нь супермаркет, 4 нь хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд байна.



Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг дүүргээр авч үзвэл, 2017 онд нийт цэгийн 20.8 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт, 20.7 хувь нь Баянзүрх дүүрэгт, 18.2 хувь нь Баянгол дүүрэгт, 13.7 хувь нь Сүхбаатар дүүрэгт,12.1 хувь нь Чингэлтэй дүүрэгт, 9.4 хувь нь Хан-Уул дүүрэгт, үлдсэн 5.0 хувь нь Налайх,Багануур, Багахангай дүүрэгт байршиж байна.Үүнийг төрлөөр нь харвал, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт худалдааны цэг болох зөвшөөрөлтэй дэлгүүрүүд, харин Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйлчилгээний цэгүүд болох зоогийн газар, бар, кафе төвлөрсөн байна.

Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурчээ.

Монгол Улсын экспортод гаргасан ус, ундаа архины хэмжээ (мөнгөн дүнгээр) 2018 онд 0.7 мянган ам.доллар болж, 2008 оноос 9.3 хувиар, импортоор оруулсан хэмжээ 51.5 мянган ам.доллар болж, 2008 оноос 53.8 хувиар нэмэгджээ. Нийт экспорт, импортод ус, ундаа, архины эзлэх хэмжээ маш бага байна. Улсын хэмжээнд экспортод гаргасан ус, ундаа, согтууруулах ундааны биет хэмжээ 2018 онд 451.4 мянган литр болж, 2008оноос 1.9 дахин өсөхөд шар айргийн хэмжээ 36 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.


Судалгааг энд дарж үзнэ үү.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen