ЕТГ: Хакүхо М.Даваажаргал Ерөнхийлөгчид хандаагүй

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Япон улсын иргэн болох хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл гараад байна. Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн.

Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэншлээ солих асуудлаар  албан ёсны хүсэлтээ илгээсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна. Иргэншлээ солих асуудлаар эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт хандах ёстой. Түүний дараа ГИХГ-аас манайд материалыг нь ирүүлдэг журамтай. ГИХГ-аас Хакүхо М.Даваажаргалтай холбоотой материал ирүүлээгүй” гэлээ.

Т.Амартүвшин 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen