Сүйн бөгжний үнэ цэнэ /Болсон явдал/

Амьдрал нь тансаг боломжийн биш ч гэсэн түүнтэй л хамт баймаар байна хэмээн бодсон нэгэн бүсгүй хуримаа хийхээр шийдсэн бөгөөд сүйн бөгж худалдан авахаар явжээ. Гэтэл 130 долларын бөгжийг зүүж үзтэл худалдагч түүнд "өрөвдөлтэй юмаа"гэж хэлсэн байна. Ингээд энэ түүхийг танилцуулъя.
Ариел Дэйжири өөрийн Facebook-тээ "сүйн бөгжтэй холбоотой болсон явдал"-аа нийтэлсэнээр дэлхий дахинд маш том шуугианыг тарьсан байна.
Ариел бүсгүйн сүйн бөгжний тухай болсон явдал:
Манай нөхөрт ч тэр надад ч тэр тийм ч их эд хөрөнгө байхгүй. Бид сар бүр л төлбөрөө арай гэж төлж амьдардаг. Гэхдээ үерхээд 2 жил хагас болсны дараа бид дахин хүлээх шаардлагагүй гэж шийдэж гэрлэхээр болсон. Хуримаа хийнэ гэж шийдсэн ч гэсэн миний толгойд бөгжний тухай бодол огт байгаагүй. Гагцхүү түүнтэй гэрлэх болсондоо туйлын их баяртай байсан. Гэвч тэр өөр бодолтой байсан юм. Өдий болтол хэмнэж ирсэн мөнгөөрөө "Пандора” брэндийн хос бөгж авцгаая гэж хэллээ. Мөнгөлөг цирконоор бүтсэн тэр бөгж надад маш их таалагдсан ба яг миний хуруунд таарч байлаа.
Бид яг энэ бөгжийг авч байхад өөр нэгэн худалдагч бүсгүй бидний зүг рүү ирснээ бидэнд үйлчилж байсан худалдагчтай ингэж ярьж байхыг нь сонссон юм.
"Энэ бөгжийг сүйн бөгжиндөө сонгодог залуу байдагт итгэмээргүй юм, арай ч дээ, өрөвдөлтэй ч юмаа даа" гэлээ.
Үүнийг сонссон нөхрийн царай хувьсхийгээд л явчихсаныг би анзаарлаа. Гэвч нөхөр маань миний сонирхдог лийрэн хэлбэртэй бөгжний иж бүрдэлийг авч өгч чадахгүйгээ мэдэж байсан бас дээрээс нь тэдний яриаг сонсоод эвгүй сэтгэгдэлтэй болсон болохоор надаас хэд хэдэн удаа асуусан юм.
"Үнэхээр үүнийг сонгож байгаадаа итгэлтэй байна уу? Чи энийг сонгоод баяртай байна гэж үү?"гэж асуулаа. Тэр бодохдоо「Үнэтэй бөгж авч өгч чадахгүй байгаа хүн намайг жаргалтай байлгаж чадна гэж үү. Бөгж ч авах чадалгүй хүнтэй гэрлэмээргүй байна」гэж намайг бодож байгаа гэж бодсон бололтой.
Хэрвээ би залуу байсан бол "Юу яриад байгаа юм” гээд худалдагч руу дайрах байсан. Гэвч одоо бол би ямарваа нэг зүйлийн учрыг мэддэг хүн болсон болхоор юу ч хэлээгүй гэж нөхөртөө хэлсэн юм.
Ариелийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? "Ямар бөгж байх нь чухал биш ээ,үүнийг авъя гэсэн сэтгэл, хайр хамгийн чухал"
Ингээд бөгжөө аваад дэлгүүрээс гарцгаасан.
Түүний надад өгсөн бөгж нь 25 см-ийн шамбийсан резинэн бөгж байсан ч гэсэн би түүнтэй гэрлэх л байсан. Энэ улсын хүмүүс хэзээнээс эхлээд 3000 долларын бөгж бэлэглэх нь жинхэнэ хайраа илчилж байна гэж боддог болсон юм бол доо хөөрхий.
Тэр ч гэсэн мэдээж сайн зүйл байж магад л даа. Тиймэрхүү хүмүүсийг үгүйсгэх гээгүй боловч тэр бүхэн амьдралын бүх зүйл биш шүү дээ. Өөрт нь байгаа эд зүйлсийг хайртай харьцуулж болох юм гэж үү? Үгүй биздээ.
Миний нөхөр , намайг үнэт эрдэнэс авч өгч чадахгүй болохоор гэрлэх дургүй байна эсвэл миний хүсэж байгаа эрдэнэсийг нөхөр нь авч өгч чадахгүй болохоор худлаа хайрладаг болох юм бол уу гэж санаа нь зовж байсан гэсэн. Түүнийг ийм бодолтой болгож байгаа хөөрхийлөлтэй хорвоо юм даа гэж би бодож байна.
Бид хоёр салахгүйн тулд хамтдаа байхыг шийдсэн. Тиймээс би энд байгаа юм. Өөрсдөө хүсээд гэрлэх, 130 долларын үнэтэй бөгж сонгох, хайртай хүнийхээ хажууд амьдрах үүнээс илүү аз жаргал гэж хаана байхав дээ.
Энэхүү нийтлэл сошиал ертөнцөд тавигдсанаар дэлхий дахиныг шуугиулж чадсан.
Ариелийн бичсэн сүйн бөгжийн тухай энэхүү болсон явдал нь нийтийг доргиосон ба ердөө л долоохон хоногийн дотор 65 мянгаас илүү шэйр авч рекорд тогтоосон байна. Мөн маш олон хүн адилхан сэтгэлтэй байгаагаа коммэнтоор илэрхийлжээ. Түүнчлэн Америкийн "Today Show”、ABC мэдээ、Английн BBC мэдээ、The Daily Mirror зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжин цацагдаж олон түмнийг хамарсан байна.
Дэлхийн аль ч газар бай баян хүн хуримаа хийсэн тохиолдолд түүний авсан бөгжний үнэ ярианы сэдэв болдог. Бас Японд хэн ч тогтоосон юм бүү мэд сүйн бөгж нь 3 сарын цалинтай тэнцэнэ гэсэн онол үүссэн байх жишээний.
Гэвч гэрлэлт гэдэг нь Ариелийн хэлсэнчлэн бие биедээ хайртай хүмүүс хамтдаа баймаар байна, гэр бүл болмоор байна гэж бодох бодол юм.
Мэдээж зөвхөн хайр байлаа гээд хоолоо олж идэх нь хэцүү боловч ганцаараа давж гарч чадахгүй хэцүү байдлыг хамтдаа давж гарах тийм л хүнтэй учирвал болох нь тэр.
Ариелийн нөхөр Күйн багш болох эрмэлзэлтэй тул сургуульд сурдаг бөгөөд амьдралаа залгуулахын тулд хуучин машин борлуулдаг газар ажилладаг гэнэ. Нас залуу хоёр маань нөхөр нь тогтсон ажилд орох хүртэл хүлээсэн боловч ямартаа ч цуг баймаар байна гэсэн сэтгэлээ нэгдүгээрт тавин гэрлэсэн нь энэ юм байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen