Мянганы луйвар: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”

Жилд 320-500 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг тойросон асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Ганцхан жилд олох энэ хэмжээний цэвэр ашгийн төлөө хувь, хувьсгалын хэнбугай ч 49 байтугай 10 хувийг нь авах гэж улайрахаас аргагүй. 2016 оны сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баяр хөөртэй мэдэгдсэн 49 хувийг хувьчилснаас хойш өнөөдөр бараг 3 жил болжээ. Энэ хугацаанд төр, засаг өнөөдрийнх шиг шийдмэг шийдвэр гаргаж байсангүй. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц, худалдан авсан гэх санхүүгийн схемийг үндэслэн онцгой дэглэм тогтоон улмаар Монголын төр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд ганц Эрдэнэт үйлдвэр биш Монголросцветмэт нэгдэл болон энэ хоёр компанийн мэдэлд байсан ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын нийт 42 лиценз мөн Монголын төрд буцан ирлээ. 

Эрдэнэтийн 49 хувь тойрсон баривчилгаа, шүүгч, прокуроруудын эргэлзээтэй шийдвэрүүд, Эрдэнэттэй холбогдсон Эби ерөнхийлөгчийн хулгай гээд ар араасаа цуварсан их дуулианы сүр чимээнд энэ үйлдвэрийн 49 хувьтай хамт давхар хувьчлагдсан Монголросцветмэт нэгдэл түүний эзэмшлийн  үйлдвэр,  ашигт малтмалын лицензүүд хэний ч анхааралд өртсөнгүй. Хэнч энэ талаар асуудал хөндсөнгүй. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг “Монголросцветмэт” ямар их мөлжүүртэй “хүзүү” байсныг дараах баримтаар үзүүлье. 

ЭРДЭНЭТИЙН 49% ТӨЛӨӨХ ЛУЙВАР УУ АСГАТЫН ОРДЫГ АВАХ ТУЛААН УУ

“Ростех” корпораци нь Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн эзэмшил дэх Оросын талын тус бүрийн 49%-ийг Монголын талд худалдсанаар ХХБ-ын мэдэлд Эрдэнэтийн 49 болон Монголрсцветмэтийн 49 хувь тус тус шилжин ирсэн. 

“Монголросцветмет” –ийг ашиг орлогыг “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй харьцуулахааргүй ч Монголд ашигт малтмалын хамгийн олон лиценз эзэмшдэг компаниудын нэг юм. 

2019 оны 03 сарын 25-ны өдрийн АМГ-ын мэдээллээр тус компани 30 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс ердөө гурав нь  нь хайгуулынх юм байна. 

Ашигт малтмалын төрлөөр авч үзвэл:

• Хайлуур жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл –13,

• Алтны хайгуулын тусгай зөвшөөрөл – 3, 

• Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл - 7, 

• Мөнгө, холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,

• Төмрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,

• Холимог-металлын ашиглалтын тусгай зөвшөөрөл –1,

• Зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл – 1,

Эдгээрээс Монгол Улсын стратегийн жагсаалатд орсон хамгийн чухад том орд нь та бидний эчнээ мэдэх Асгатын мөнгө, холимог металлын орд юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар чамгүй ажил хийгдсэн байдаг. Сүүлд гэхэд Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барилгын цэргийн ангийнхан төсвийн хөрөнгөөр барьсан. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон талаар албан ёсны мэдээлэл бий. Дэлхий даяар холимог металлын ордын эрэлд хатаж байгаа. Ялангуяа Япончууд холимог металлын ордыг ямар ч үнээр хамаагүй эзэмших сонирхолтой байдаг. Хэдэн жилийн өмнөөс Ховд аймгийн Мянгат суманд байдаг Халзан бүргэдэйн холимог металлын ордыг Япончуудтай хамтран ашиглах талаар яригдаж байсан. Энэ орд “сахал эрдэнэбилэг”-ийн мэдлийн УБ банк, тэдний сүлжээний компанийн эзэмшилд байдаг.  Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэл, иргэний хөдөлгөөний тэмцлээс болгоомжлон түр намжсан.  Харин сая  “Эрдэнэтийн 49” нэрээр хийгдсэн энэ наймааны цаана Асгат гэх энэ том орд байсан нь ХХБ-ыг  ийнхүү эрсдэл хүлээгээд ч хамаагүй “Эрдэнэтийн 49” хувийг худалдан авахад нөлөөлсөн хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Мөнгөн дүн болон ашиг орлого, үнэ цэнээр нь тооцвол Асгатын мөнгөний орд нь дангаараа Эрдэнэтийн хэмжээний үнэд хүрэх стратегийн ач холбогдолтой, нөөц нь тогтоогдсон ашиглахад бэлэн “хоол” юм. 

БАС НЭГ ХҮЗҮҮ БУЮУ АШИГЛАХАД БЭЛЭН  “ХЯРГАС НУУРЫН” АЛТ, ЗЭСИЙН ОРД

Мөн үүнээс гадна “Монросцветмет” компанийн албан ёсны мэдээллээс харахад тус компани нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулахаар хэд хэдэн том төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Үүнд “Хяргас нуурын”зэсийн ордын төсөл, “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордын төсөл гм.

Үүнээс “Хяргас нуурын” зэсийн ордын төслийг онцолбол,  Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш  25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайд байрладаг. 2003 оноос “Монголросцветмет” ХХК хайгуулын ажлуудыг хийж, 2007 онд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр 15 тн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ өгсөн байдаг. 2011-2012 онуудад нөөцийн В+С зэрэглэлээр 0,77%-ийн зэсийн дундаж агуулгатай 1,9 сая тонн хүдэр, Р зэргээр 0,03%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 260,1 мян.тн хүдрийн нөөцтэйг  тогтоон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Ингээд  2015 оны 6-р сарын 08-ны өдөр “Хяргас нуур” ордын зэсийн нөөц тогтоогдсон, таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Өөрөөр хэлбэл одоо ашиглахад бэлэн бөгөөд энэ ордод Оюутолгой шиг алт, зэсээс гадна төмөр, бусад металлууд ч байх магадлал өндөртэй ажээ. 

Энэ мэтчилэн Монголросцветмет нэгдрийн эзэмшилд буй ашигт малтмалын орд газруудыг нэг бүрчлэн бичвэл маш их цага хугцааа орно. Тиймээс томхоноос нь тоймловол ийм байна. Харин алтны ашиглалтын 7 лицензийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт байрладаг. Тус нэгдлийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр болон “Шижир алт” гэх компани алт олборлох үйл ажиллагааг нь эрхэлдэг юм байна. Одоогоор 1682.86 кг алтны үлдэгдэл нөөцтэй гэдэг.  

Мөн тус мусын нутагт хайгуулын XV-020521, XV-020523, XV-020580 тоот тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” эзэмшдэг. Энэ талбайдаа  2017 оноос геофизикийн соронзон хайгуулын ажил хийж багагүй мөнгө хөрөнгө зарцуулаад байгаа. 

“САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ЖАГСААЛТ

“Сахал” хэмээх нэрээрээ монголчууд бидэнд анх цоллогдсон Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн компаниудаас нэгэн сонирхолтой зүйл ажиглагддаг. Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр одоо “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдэл гээд Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбар байгаа биз. УИХ-аас баталсан Монгол улсын стратегийн ач холбогдолтой  салбарт нэгдүгээрт банк,  2-т уул уурхай, 3-т хэвлэл мэдээллийн салбар ордог.  Гэтэл эдгээр 3 салбарт энэ хүний  мөнгө,  нөлөө бүгд бий. Монголын 2 банкийг эзэмшдэг, дэээрх хувьчилж авсан гэх үйлдвэр компаниудаараа дамжуулан ашигт малтмалын 42 орд газрыг эзэмшдэг, Влүүмбэрг телевиз, “Засгийн газрын мэдээ” өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан гээд одоогоор ил болсон нь эдгээр.  Үүнээс цаашлаад нягталж үзвэл өөр бусад нууц охин компаниудаараа дамжуулаад Монголын стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн ордыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Харин энэ удаад бид Д. Эрдэнэбилэг гэх энэ хүний оролцоотойгоор хувьчилж авсан гэх компаниудын эзэмшилд байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд буюу “эрдэнэсийн” сангийнх нь  жагсаалтыг хүргэж байна. 

“МОНГОЛРОСЦВЕТМЭТ”

1. MV-020945 Цагаан галт

2. XV-020580 Хашаат овоот даваат

3. XV-020523 Урт сайр

4. XV-020521 Галтын талбай

5. MV-018900 Хяргас нуур

6. MV-016657 Баргилт

7. MV-013440 8-р хүдрийн бүс

8. MV-012884 Өргөн

9. MV-012131 Цагаан галт

10. MV-011722 Зүүн цагаан дэл

11. MV-011721 Өндөр цагаан-1

12. MV-011425 7,18,19,20-р хүдрийн биет

13. MV-010875 Улаан уул-2

14. MV-008645 Асгатын хойд төвийн хэсэг

15. MV-008191 Асгатын өмнөд участок

16. MV-007197 Туулын баруун тэнж

17. MV-007137 Улаан-Уул

18. MV-004878 Улаан уул

19. MV-004487

20. MV-004388

21. MV-004306

22. MV-000278

23. MV-000175

24. MV-000174

25. MV-000173

26. MV-000164

27. MV-000163

28. MV-000161

29. MV-000160

30. MV-000159

Зүүн үнэгт

Асгат

Төв үнэгт

Асгат

Туул голын гольдрол

Бор-Өндөр

Адаг

Өргөн

Бужгар

Бор толгой

Баруун баргын овоо

Хамар ус

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 

1. MV-021000 Баруун-Эрдэнэт-4 

2. MV-020719 Баруун-Эрдэнэт-6 

3. MV-020733 Баруун-Эрдэнэт-2 

4. MV-020730 Баруун-Эрдэнэт-5 

5. MV-020718 Баруун-Эрдэнэт-1 

6. MV-017545 Баруун-Эрдэнэт-5

7. MV-000011 Эрдэнэтийн овоо 

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР

1. MV – 013851   Хуст- Уул

2. MV- 013319  Төмөртэйн орд

3. MV – 010738  Төмөртолгойн орд 

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ ХК

1. MV -015249  Хөтөл- 2

2. MV-012219  Шохойн чулуу 

 

Үргэлжлэл бий... 

 

Э.Туул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen