“Шилэн” биш “шог”-ийн Цогоо болох вий дээ

 
 “Шилэн” биш “шог”-ийн Цогоо болох вий дээ

МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл томоохон байгууллагын шилэн дансыг сайтар  шалгаж,  но-той ноцтой бүхнийг ил гаргасныхаа төлөө сошиал сүлжээнд "Шилэн Цогоо” хэмээн өргөмжлөгдөх болсон.

Улмаар өнгөрсөн оны  УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны ачаар албан тушаалын "бялуу хүртэж”, эдүгээ Зам тээврийн хөгжлийн дэд сайдын суудалд заларчихсан яваа сүйхээтэй нэгэн. Гэвч, түүнийг тойрсон хэл ам тасарсангүй. 

Дэд сайдын албан тушаалд томилогдсныхоо дараа "шилэн данс”-ны талаар нэг ч үг дуугарахаа больж, амаа хамхиж орхисны зэрэгцээ элдэв садар самуун бичлэг цацаж, улсын цэргийн нислэгийн нууцыг дэлхий дахинаа зарлаж, ажлаа фэйсбүүк хуудсаараа хийхээс эхлээд бүр Ардчилсан намын даргын сонгуульд ч хошуу дүрэх болсон юм. Тодруулбал, оны өмнөхөн гэхэд фэйсбүүк хуудастаа ард түмэнтэйгээ зэрэгцэн  арыг нь налж болдоггүй суудалд ажлаа хийнгээ явж буй  зургаа постлон, гэнэн итгэмтгий дагагчдаа ёстой л хулхидах шиг болов. Түүний постод итгэсэн дагагчид нь "Асар их хүндлэл, ёс зүй” гэх зэргээр нэг хэсэгтээ л  шүтсэн нь үнэн. 

Тэгвэл  саяхан Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлтсийн даргатайгаа хамт гадаад руу томилолтоор явсан зардлын төсөв нь ил болж,  "шилэн” дарга маань ёстой нэг "шогийн” болж хувирах нь тэр. Даравч дардайна, булавч бултайна гэгч л боллоо.

Эдийн засаг хямарч, элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед улсын мөнгийг хэмнэж байна гэхчилэн фэйсбүүк зурагт нь хууртан шүтэгсэд  эдүгээ ам руугаа алгадуулж, "Шогийн Цогоо”, "Нянгар сайд” гэхчилэн халаглаж суугаа сурагтай. Ямартай ч, үг үйлдэлдээ анхаарч байхгүй бол "Шилэн” гэх өргөмжлөлөө "Шогийн” гэдгээр солих нь дээ, хөөрхий.

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn/news/view/7211
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen