АНУ, ОХУ-ЫН ЭРДЭМТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
Орос, АНУ-ын эрдэмтэд тархины элдэв өвчин болон сүрьеэ өвчний онош тавьж, эмчлэх салбарт нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. НАСА-гийн төв байранд Оросын ШУА-ийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Юрий Балега лхагва гарагт ингэж мэдэгдсэн байна.
“Бид АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, тархины өвчин болон сүрьеэ өвчнийг оношилж, эмчлэх салбарт манай хүрээлэнгүүдийн хооронд хамтран ажиллах асуудал хэлэлцлээ. Орос, америкийн хүрээлэнгүүд эдгээр салбарт нягт хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний нийтлэг сэдвүүдийг судлах болно. Уулзалтад Америкийн эрдэм шинжилгээний үндэсний сангийн төлөөлөгчид оролцож, энэ ажлыг санхүүгээр дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм” гэж тэр хэлжээ.