МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ ҮҮССЭНИЙ 106 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Тэртээ 1913 оны эхээр “Шинэ толь хэмээх бичиг" нэртэй сонинг монголчууд өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараар бие даан эрхлэн, дархлаж гаргаж эхэлсэн энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүл зүйн түүхэн өдөр хэмээн үздэг билээ. Уг сонинг эмхлэн гаргаснаас хойш өнөөдөр 106 жилийн ойтойгоо золгож байна.
Үндэсний хэл соёлоо дархалж, эх орондоо гэрэл гэгээт мэдээллийг түгээх үйлсэд хүчин зүтгэж буй хэвлэл мэдээлэл болон сэтгүүлзүйн салбарын бүх хүмүүст Монголын үндэсний сэтгүүлзүйн салбарын 106 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс нь гэгээн байх болтугай.
“Шинэ толь бичиг” сонины нийтлэлийн бодлого ач холбогдол юу байв
Уг сонин Монгол Улсын гадаад явдалын яам хаант оросын Монгол дах төлөөний сайдын газрын хороонд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээрийн дагуу тус оны 3-н сарын 16 нд анхны дугаар гарсан.
Анх гарахдаа энэ сонин Оросын төлөөний сонины газрын ивээл дор байснаас Оросын засгийн газрын бодлогыг уг сонинд тусгахыг эрмэлзэж байсан.
Сонины эхний дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай дараагийн 16 дугаар нь 34х26 см хэмжээтэй, 6-10 хуудастай сонины маягаар 1914-8-21-нийг хүртэл нийт 20 дугаар гарчээ.
Сонин нь 500 хувиар хэвлэгдэж гадаад Монголын төрийн байгууллагад үнэгүй тараагдаж, олон түмэнд тусгайлан бэлтгэсэн сонин худалдаалах пүүсээр дамжин худалдаалагдаж байв. 1911 онд олж авсан Монголын тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэх сэдвийг гол зорилгоо болгосон. Гэвч сонин хэвлэл эрхлэн гаргагчид нь Монголын дэвшилтэд үзэлтэй сэхээтнүүд байсан бөгөөд анх гарахдаа биеэ даасан бодлоготой хэвлэл болон гарч ирсэн. Иймээс уг сонин сэтгүүл сонины аль аль шинжийг агуулж чадсан. Энэ чанараараа Монголын сэтгүүл зүйд хэвлэлийн түүхэнд анхдагч болсон. Анх 1912 оны 10 сарын 21-нд байгуулсан Монголын найрамдлын гэрээ бичиг нийтэлсэн явдал гадаад бодлогоо анхаарсан явдал юм.
Оргил бүтээл бол сэтгүүлийн сүүлчийн дугааруудад дамжин нийтлэгдсэн улс төрийн шог, бичлэгийн өвөрмөц шийдлээрээ онцгой ялгарах, ёгт утга санааг илэрхийлсэн хурц шүүмжлэлийн хэлбэрээр бичсэн нэлээд өвөрмөц улс төрийн сэдэвтэй өгүүлэл юм.
Нийгэм цаг үеээ мэдэрсэн хурц чөлөөт хэвлэлийн шинж гарч ирсэн. Хоцрогдол буурай байдлаас ангижруулсан. Үндэсний тогтмол хэвлэл үүссэнээр фёодлын ёс харийн клоныг эсэргүүцсэн хожим эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх оюун санааны бүрдлийг тавьж өгсөн. Уг сонин үүссэнээр үндэсний сэтгүүл зүйн үндэс суурийг тавьсан юм.
Монголын ууган тогтмол хэвлэл болох энэ сонин нь үндэсний дэвшилтэт ардчилсан үзлийг номлодог, соён гэгээрүүлэх шинжтэй, байсан. Сонины эрхлэгчээр Ж.Цэвээн ажиллаж, гол матриалыг нь Д.Бодоо, Д.Бадрахбаатар, Жанцансамбуу нар бичиж байсан аж.
Монголын соёлын түүхэнд анх удаагийн үзэгдэл болсон энэ сонин манай оронд сэтгүүлзүйн үндсийг тавьж, феодлын харгис бурангуй ёс, харийн колончлолыг эсэргүүцэж, жирийн олны эрх ашгийг хамгаалж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хөхүлэн дэмжиж олон нийтийн дунд шинжлэх ухааны эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж тухайн цаг үеийн хүнд нөхцөлд хэнээс ч айлгүй үнэн үгийг шууд хэлж, харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй ажиллаж байснаараа түүхэн ач холбогдолтой байжээ.
О.Гэрэл
Оллоо.mn