Тавантолгойн төмөр замын дэд бүтцийн ажлыг хүлээлцэхээр болов

Төрийн өмчит "Монголын төмөр зам” компанийн ТУЗ өнөөдөр хуралдаж байна.
Хурлаар Тавантолгой, Гашуун сухайт төмөр замын дэд бүтцийн ажилд хийсэн аудитын дүнг хэлэлцэн одоо байгаа эд хөрөнгө болон дэд бүтцийн ажлыг "Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгөх гэж байна. Тодруулж хэлбэл, "Монголын төмөр зам” ТӨХК төслийн явцад хийсэн доод бүтцийн ажил болон кэмпүүд дээрх холбогдох эд хөрөнгийг "Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгөх юм. Адуитын дүнгээр энэ нь 276 сая ам.долларын эд хөрөнгө гараад байгаа аж. Ажил хүлээлцснээр төмөр замын төслийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж "Тавантолгой төмөр зам” компаниас мэдээлж байна.
Одоо "Тавантолгой төмөр зам” компани бичиг баримтаа бүрдүүлж, мөн төв оффисын болон замын хэсэг гэсэн гурван чиглэлээр ажил хүлээлгэх хэсэг гарган төмөр замын ажлыг сарын хугацаанд хүлээн авах гэж байна. Тавантолгойн төмөр замын гол хөрөнгө оруулагч нь "Эрдэнэс Тавантолгой” ХХК байх юм.

Тус компани Засгийн газрын 242-р тогтоолд зааснаар төмөр замын ажлыг үргэлжлүүлэн хийх хөрөнгийг гаргах үүргийг хүлээж байгаа юм. "ЭТТ”-ийн ТУЗ өнгөрсөн оын 12-р сард баталсан төсөв болон энэ жилийн ажлын төлөвлөгөөнд 18 сая тонн нүүр олборлон борлуулахаар тусгаад байгаагаас 3 сая тонныг буюу 217 сая ам.долларын нүүрсийг оптик гэрээгээр олборлохоор байгуулаад байгаа юм. Энэ хөрөнгө төмөр замд очиж, "Тавантолгой төмөр зам” компани дээрх мөнгөөр буюу хөрөнгө оруулалтаар энэ онд юу хийхээ төлөвлөж стратегиа гаргах юм байна. Одоогоор төмөр замыг 30 сар барьж дуусгах боломжтой гэсэн ерөнхий төлөвлөгөөтэйгээр, ерөнхий гүйцэтгэгчээр Монголын компани, туслан гүйцэтгэгчээр гадаад, дотоодын компаниуд оролцон ажиллахаар байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Тавантолгойн төмөр замын дэд бүтцийн ажилд 280 сая ам.долллар зарцуулаад байгаагаас газар шорооны ажлын 80 хувийг, гүүр, ус зайлуулах хоолойн ажлы 50 хувийг хийгээд байгаа мэдээтэй байна. Өнгөрсөн гурван жилд төмөр замын ажлыг хийгээгүй ирсэн юм. Мөн үерийн улмаас зарим газар далан сэтэрсэн, хилийн огтлолын цэг зөрсөн зэргээс болж өмнө нь гаргаад байсан ТЭЗҮ-г өөрчлөхөөр болж буйг албаныхан мэдээлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen