Сүмочдод сахал тавихыг хориглов

Сүмочдод сахал тавихыг хориглов

 

Өмнөх дүрмэнд “Бөхчүүд биеэ цэвэр цэмцгэр авч явах ёстой” гэж л заасан байдаг байв.

Сүмо бөхчүүд дунд унахгүй даваад байвал сахлаа хусдаггүй заншил байдаг ч Огүрүма ояката “Заримдаа зурагтаар сүмо үзэхэд баавайсан сахалтай бөхчүүд гараад ирэхээр цочих шиг болох юм. Цэвэр цэмцгэр байх хэрэгтэй” гэсэн байна.

Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн гадаад төрх, байдлын талаар хэлэлцлээ. Огүрүма ояката энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, шинээр хэд хэдэн заалт оруулснаа зарласан байна.

Үүнд “Хумсаа ургуулах, шивээс хийлгэх, сахал ургуулахыг хориглолоо” гэсэн заалт нэмэгдэж байгаа юм байна. Мөн дүрмэнд тусгаагүй ч гэмтэж, бэртсэн бөхчүүд хар, цагаан өнгийн наалт нааж байгааг болиулж, зөвхөн биеийн өнгөтэй зүйл ашиглахыг зөвшөөрөх гэнэ. Учир нь олон өнгийн наалттай бөхчүүд дохё дэвжээний цэвэр сайхан байдлыг алдагдуулж, үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа гэж холбооноос үзжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen