ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ

 

“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн"-өөс “Оюутолгой”- ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон ТУЗ-ын гишүүдэд өнөөдөр шаардлага хүргүүллээ.
 
Тус хөдөлгөөний зүгээс УИХ-ын даргын 2018-03-23 ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн ахлагч А.Эрдэнэбаяр, ерөнхий зохицуулагч Б.Жагар нар томилогдон ажиллаж байгаа. Энэ асуудлаар бид дараах саналыг гаргаж, шийдвэрлэхийн тулд ТУЗ-ын гишүүдийг уулзахыг шаардаж байна.
 
Шаардлагад :
 
Нэгдүгээрт: Оюутолгойн гадаад удирдлага хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээр хийлгэснээр ажилтнуудын эрс цалин буурсан талаар,
 
Хоёрдугаарт: Оюутолгойн гэрээг үзэглэснээс үүдэлтэйгээр өнөөдөр асар их хэмжээний өр зээл үүссэн асуудлыг авч хэлэлцэх,
 
Гуравдугаарт: Уурхайг ашиглаж дууссан хаалтын ажиллагааны дараа ухсан нүхэнд нь атомын цахилгаан станц барих, эсвэл цөмийн хог хаягдал булшлах нууц гэрээний тухай,
 
Дөрөвдүгээрт: Геологийн төв лаборатори болон улсын үйлдвэрийн газруудтай хууль бус нууц гэрээ үзэглэсэн хохирлын тухай,
 
Тавдугаарт: Оюутолгойн ордыг ашиглах явцад гүний цэнгэг усыг их хэмжээгээр хэрэглэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг асуудлаар бид компанийн ТУЗ-ын гишүүдтэй уулзая гэж байгаа. Уулзалтаар хамтын ойлголцолд хүрч, Монгол улс, ард түмэнд учирсан хохирол асуудлыг арилгах талаар ярилцаж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэхийг шаардлагад дурджээ.
 
Хэрэв энэхүү албан ёсны шаардлагыг үл тоож асуудлыг удаашруулах аваас бид танай байгууллагын үүдэнд удаа дараа суулт хийхээс гадна танай байгууллагаас гадуурхагдсан ажилчдын хамт цаашдын тэмцлийг өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Оюутолгойн гэрээ үзэглэгдсэнээс хойш 50 их наяд төгрөгийн өрөнд Монгол Улс орсон гэж тэд үзэж байгаа аж. Цаашаа үргэлжлүүлж ажилуулах юм бол 51 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой. Иргэн бүрт сард нэг сая төгрөгийн ашигтай ажиллуулах нөхцөл бий гэж тэд үзэж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen