Түүхэн зураг: Дайтах шалтаг

Түүхэн зураг: Дайтах шалтаг

 

Эдди Адамсын авсан эл зураг АНУ  Вьетнамд цэрэг оруулах шалтаг болсон гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.Генерал Нгуен Нгок Сайгон хот дахь Вьетконг шоронгийн хоригдлыг буудаж байгаа энэ агшин Америкийн эрх ашигт яг таг нийцсэн учир олон нийтэд онцгой сурталчилсан түүхтэй. Эрх баригчид Вьетнамд цэрэг оруулахыг эсэргүүцэж байсан ард түмний санаа бодлыг дээрх зургаар өөрчлөхийг оролдсон юм. Зорьсондоо ч хүрч олонхийн дэмжлэгийг авч чадсан.Зурагчин нь Вьетнамын генерал Нгуен болон түүний гэр бүлийн амьдралын тухай цуврал зургаараа Пулитцерийн шагналыг хүртсэн байна. Хүмүүс Вьетнамын дайн гэхээр АНУ Вьетнам хоорондоо байлдсан мэтээр ойлгох нь түгээмэл байдаг. Үнэндээ бол Хойд, Өмнөд Вьетнам хооорондоо 1955 оноос хойш байлдаж, энэ дайн хөрш зэргэлдээ Камбож, Лаос зэрэг улсад халдварласан байдаг. Энэ бол Солонгосын хойгт өрнөсөнтэй адил капитализм, коммунизм хоёрын хоорондын дайн байсан гэж хэлж болох юм. Хөрөнгөтний нийгмийг цогцлоохын тулд АНУ дундаас нь оролцсон ч нэмэр болоогүй, эцэст нь коммунист тогтолцоотой Хойд Вьетнам ялсан билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen