Найруулагч нар “будаа иддэг” зураг
Р.Капа "Омаха бич" /R.Capa "Omaha beach"/
Дээрх зураг мэргэжлийн талаасаа бол ямар онцгой чанар байхгүй, бараг муу зураг гэж хэлэхээр, бас фоксгүй.Зургийг авсан Р.Капа ямар нөхцөлд ажлаа хийснийг нь мэдвэл харин магтахас өөр аргагүй. Тэрээр Омаха бийчд болсон ширүүн тулалданы үеэр дээрх зургийг авчээ. Кадрыг дарах үед эргэн тойрон сум шунгинаж, цэргүүд амь зулбан зугтаж байсан гэдэг. Р.Капа ч гэсэн зугтаж явсан бөгөөд онцлог нь амь дүйсэн үед ч ажлаа хийж явжээ. Хэдийгээр Омаха Бийчд авсан ихэнх зурагнуудаа устгуулсан ч дээрх ширүүн тулалдаанаас дөрвөн ороомог хальстай ирсэн юм. Харин эдгээр зурагнууд хожим нь дайн байлдаантай түүхэн кинонуудыг бүтээхэд зүйрлэшгүй тус хүргэсэн түүхтэй. Дайн байлдаантай кино хийх гэж байгаа найруулагчид хамгийн түрүүнд Роберт Капагийн зургуудыг судалж санаа авдаг гэдэг.
Стивен Спилберг гэхэд л “Цэрэг Райныг авар” кинондоо яг дээрх зураг шиг үзэгдлийг оруулсан байдаг ажээ. Гэтэл Стивен бол бол будаа идэгсдийн зөвхөн нэг нь гээд л бод. Гүүгл рүү ороод Robert Capa гээд хайгаад үзээрэй. Киноны зурагнууд шиг л харагдах вий. Учир нь кадр дээр гарсан байдлаар орчноо ч гэсэн бүрдүүлдэг байсан болохоор л тэр шүү дээ. Үүгээрээ Р.Капа дайны аюул гамшгийг ойлгуулах үйлсэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм.
Eagle.mn