Ё.БААТАРБИЛЭГ, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫГ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өнөөдөр албан тушаалаасаа огцорч, чөлөөлөгдсөн сайд нарын оронд нэр дэвшүүлэх гишүүдийг нэрийг тодорхой болгожээ. Тодруулбал. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам, Тээврийн Хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг УЗ-өөс дэмжсэн байна

Мөн өнөөдөр өдөр хуралдсан УЗ-ийн хурлаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. 

Засгийн газраас энэ сарын 8-ны ажлын өдрийг 2-ны Бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулахаар товлосон. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө МАН-ын бүлэг болон байнгын хороод хуралдаж дээрх гурван нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. 

Үүний дараа УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр болжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen