Гэрэл зурагчид хээрийн аялал хийж, ан амьтдад тэжээл тавьж өгчээ

Гэрэл зурагчид хээрийн аялал хийж, ан амьтдад тэжээл тавьж өгчээ

 

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Зэрлэг ан амьтан ажиглах аялал"-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбоо хамтран зохион явууллаа.

Хонгор нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан, ургамлыг мэдээллийн санд оруулах, бүтээл туурвилд ашиглах, орон нутгаа сурталчилан таниулах, ан амьтан, байгаль орчноо хамгаалах, зэрлэг амьтдын өвөлжилтийн байдалд тандан судалгаа хийх зорилгоор гэрэл зурагчин, сонирхогч зэрэг зургаан хүнтэй аяллын баг явжээ.

Аялагчид Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Бөөнцагаан нуур, байгалийн нөөц газруудын нэг Баянцагаан сумын Хар аргалант ууланд очиж ховор ан амьтан болох аргаль, янгир, ооч ёл шувуу, Говийн хаан хэмээх тэмээн сүргийн манлай орсон буур зэргийг гэрэл зургийн хальсанд буулгасан байна. Мөн Аргалант уулын ховор ан амьтан болох аргаль, янгируудад хужир, мараа тавьж биотехникийн арга хэмжээ авсан байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen