ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАХ ГИШҮҮДИЙН УРТ ЦУВАА УИХ-ЫГ “ТАРААХ” УУ

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАХ ГИШҮҮДИЙН УРТ ЦУВАА УИХ-ЫГ “ТАРААХ” УУ

 

Парламент өнгөрсөн долоо хоногт ард түмэнд зориулсан бага хувийн хүүтэй зээлийг ашиг орлогоо нэмэгдүүлэхээр авч хууль зөрчсөн гишүүдээ хамгаалж үлдлээ. Прокурорын яллагдагчаар татах саналд гишүүд энэ удаад “дунд хуруугаа үзүүлэв”. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ гишүүд мөрдөн байцаалт, шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдэж, гишүүд нь хамгаалж үлдсэн. Гэтэл ЖДҮХ сангаас зээл авч өрөө дарсан, мөнгө хүүлж хууль зөрчсөн нөгөө эрхмүүд том толгойлоод эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй “зугтаах” болсон байна.  “Шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө” гэсэн ам тангараг ч талаар болж. Хуулийн байгууллага дуудах бүрт УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ямар нэг тайлбар өгч, өмгөөлөгч нь ч яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй байх арга саамыг хайх болсон гэнэ. Ц.Нямдорж сайдын жигтэйхэн дуулгавартай байгаа хэмээн өмгөөлөөд байсан дөрвөн гишүүн ийнхүү түүний чихийг халууцуулаад эхэлсэн байх юм. Эрхэм гишүүд ч бүрэн эрх нь дэнжигнэсээр байгаа гэдгийг мартсан бололтой.

Тэгвэл прокурор даагаа нэхэхээр зэхэж байгаа тухай бор шувуу нисээд эхэлж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар прокурор энэ удаад УИХ-ын 23 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр “бэлтгэж” байгаа юм байх. Ингэснээр 75 гишүүний 23-ынх нь ирээдүй бүрхэг болчихлоо. Нэг үгээр УИХ хүссэн хүсээгүй тарах нөхцөл бүрдэж байна. УИХ-ын нийт гишүүнийхээ дөрөвний гурваас доошгүй бүрэлдэхүүнтэй байж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой. 57-оос дээш гишүүний бүрэн эрх хадгалагдсанаар УИХ цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Гэтэл УИХ-ын 20 гишүүнийг "хэрэг"-т холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх  санал өнөө маргаашгүй бэлэн болох гэж байдаг. Ийнхүү МАН-ын үнэмлэхүй олонх болсон парламент чадамжгүй болон тарж, шившгийн хөндийн бас нэг бүлэг түүхээ эхлүүлэх нь.
 

П.ГОО
Оллоо.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen