Хилэнтийн голын гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоожээ

Хилэнтийн голын гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоожээ

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган - Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн голын гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн голын гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen