АНУ-ын саналаас татгалзжээ

АНУ-ын саналаас татгалзжээ

 

Турк АНУ-ын зүгээс ОХУ-ын агаарын дайралтаас хамгаалах S-400 худалдаж авахаасаа татгалзаж оронд нь Америкийн “Патриот” пуужинг худалдах ав гэсэн саналыг няцаасан байна. Энэ талаар Туркийн “Ени Шафак” сонинд энэ саналыг Анкара хотод өнгөрсөн долоо хоногт зочилсон АНУ-ын төлөөлөгчид  тавьсан байна. Гэвч Туркийн эрх баригчид  АНУ-д тавьсан  “Патриот” пуужинг нийлүүлэх, энэ технологийг шилжүүлэхэд шаардагдах 3.5 сая ам долларын хөнгөлөлтийг үзүүлээгүй учраас Вашингтоны саналаас татгалзжээ. Харин Туркийн сонинд  Анкарагийн хувьд “Патриот” пуужин нь ОХУ-ын агаарын дайралтын систем “S-400” худалдаж авах нь ОХУ-аас худалдаж авах үнэнээс гурав дахин их гэж онцолсон байна.  Гэхдээ Пентагоны аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааны агентлаг АНУ-ын Засгийн газар Туркт “Патриот” пуужинг  3.5 сая  ам.доллараар худалдахыг зөвшөөрсөн гэж мэдэгдэж байсан юм. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Анкара  “Патриот” пуужинг худалдаж авч магадгүй нь ОХУ-ын зүгээс агаарын дайралтаас хамгаалах системээ Туркэд нийлүүлэхэд саад болохгүй” гэдгийг онцолжээ. Харин Туркийн ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч  Ибрахим Калин “ АНУ-ын  хүчтэй зэвсгийг олж авах нь энэ жилээс нийлүүлж эхлэх “S-400” агаарын дайралтаас хамгаалах системийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь энэ нь давхар хэрэгжүүлж байгаа хоёр ажиллагаа юм” гэв. Хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу Туркийн Батлан хамгаалах яам  ОХУ-ын агаарын дайралтаас хамгаалах пуужинг энэ оны сүүлээр хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen