ХОЁР ВАГОН БУЮУ 133 ТОНН САМРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН Ч ДАХИН СЭРГЭЭН ШАЛГАЖЭЭ

ХОЁР ВАГОН БУЮУ 133 ТОНН САМРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН Ч ДАХИН СЭРГЭЭН ШАЛГАЖЭЭ

 

Одоогоос хоёр жилийн өмнө Замын-Үүд боомтоор хоёр вагон буюу 133 тонн самрын чөмгийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдүүд баригдсан байдаг.

Хураагдсан бүтээгдэхүүнийг зарж борлуулан улсын орлого болгох хуультай ч самрын эзэд Нийслэлийн прокурор,Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хуйвалдан уг самрын идээний лац ломбыг эвдэж, гаалийн хяналтын талбайгаас хулгайлж авч яваад бусдад зарсан гэх мэдээлэл тухайн үедээ нэг хэсэг шуугиан тарьж байгаад намжсан юм.

Ийнхүү хуйвалдаж, гадагшаа гаргах гээд бүтэлгүйтэж, хураагдсан 133 тонн самрын чөмөг, дуудлага худалдаанаас улсын төсөвт орох байсан гурав орчим тэрбум орчим төгрөг, орон нутаг болон гаальд төлөгдөх татвар хураамж, байгаль экологид учруулсан хохирол гээд бүгд замхарч сураг чимээгүй болсон.

Хамгийн гол нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн хулгайлж, хууль бусаар хил давуулж ашиг хонжоо олох гэж байсан нь том асуудал юм. Тухайлбал,

-Тусгай зөвшөөрлөөр хилээр нэвтрүүлдэг бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийсэн.

-Улсын орлого болж,хураагдсан эд зүйлийг вагоноор нь хулгайлсан.

-Татвараас зугтаж улсын төсөв болон байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсан ийм ноцтой хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор "Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар дууссан" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан.

Тэгвэл байгаль экологид хохирол учруулж, улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэх хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээн шалгаж, прокуророос хяналт тавьж, харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнай "Хоёр вагон самрын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь ташаа мэдээлэл байна. Анх хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоолыг би өөрөө дахин хянаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, дахин шалгагдаж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үг. Одоо энэ хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээр хэрэг шийдвэрлэгдэнэ" гэж ярьжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen